Аз жаргалтай амьдрал

RSS

http://www.youtube.com/attribution_link?a=Qz2APqL5zLY&u=/watch?v=raMUBWDAS74&feature=share

Ёоо залуучууд маань яг энийг л цаг гаргаад ганц үзчихээсэй.

Салахыг хориглоно

Нэгэнт сонгоод замаа холбосон бол 
Насаараа хамт байхын төлөө зүтгэ
Хосууд муудахыг алийг тэр гэх вэ?
Хэрэлдэж маргалдсан ч битгий гүтгэ

Read More

Jun 8

Google-ээс мэдээлэл хайх хялбар аргууд

Өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өөрт хэрэгтэй мэдээллээ Google-с хайж олдог. Гэхдээ бид Google-ийн бүх хайлтыг нь оновчтой ашиглаж чаддаггүйн улмаас хааяа бага зэрэг асуудалтай тулгардаг. Тэгвэл таны цаг завыг хэмнэх, хайлтыг тань илүү хялбар болгох аргуудаас хүргэе.

Read More

Jun 8

Хаха

Girl: When we get married,
I want to share all your worries,
troubles and lighten your burden.

Boy: It’s very kind of you,
darling, But I don’t have any worries or troubles.

Girl: Well that is because we aren’t married yet….!! :P ;) (Y)

Jun 6

Таны нууц задарсан аваас та өөрөө л буруутан
Өөрийнхөө цээжинд цоожилж чадаагүй үгээ
Өрөөлийн аманд тогтоно гэж эндүүрсний гай

Jun 6

ПРОГРАММИСТ БАЙХЫН АСУУДАЛ

Ээж надад:
"Миний хүү, дэлгүүр яваад 1 шилтэй сүү аваад ир.
Хэрэв дэлгүүрт өндөг байвал, 6 ширхэгийг аваад ирээрэй”

Би дэлгүүр яваад ирэхдээ 6 шил сүү аваад ирлээ. 

Ээж надад: “Яагаад чи мангар юм шиг 6 шил сүү аваад ирэв?”

Би хариуд нь: “Яагаад гэвэл дэлгүүрт өндөг байсан”

in algorithm:
begin()
bring bottle_of_milk;
If(shop have egg)
bring bottle_of_milk*6;
end();

Jun 6

Амьдралд хэрэгтэй 3 түүх:

- Хуурай орны нэгэн тосгон тэнгэрээс хур гуйхаар бүгд цугларч гэнэ. Харин ганц хүн л шүхэртэй ирсэн. Энэ бол ҮНЭМШИЛ.
- Нэг ойтой хүүхдийг дээш шидэлэхэд инээдэг учир нь аав нь барьж авна гэдгийг мэдэж байдаг. Энэ бол ИТГЭЛ.
- Бид шөнө унтах болгондоо маргааш өглөө нь сэрэх баталгаа байхгүй ч сэрүүлгээ тавьдаг. Энэ бол НАЙДВАР.

Jun 6
Jun 6

Өөрийнх нь хүсдэг зүйлийг хийхээ болих үед хүмүүс чамд
“ЧИ ИХ ӨӨР БОЛЖЭЭ” гэж хэлдэг

Jun 6

МИНИЙ ААВ

тэнгэр түшсэн уулсын нөмөр
танхил үрдээ хан хурмаст
тэвчээр хатуужлын ноён нуруу
түшиг тулгуур миний аав
ээжийн минь сэтгэлд ууссан хайр
энхрий үрдээ эрхэс тэнгэр
өгсөж уруудах амьдралын хүрд
өгөө аваатай хорвоогийн хаялга
хурдан хүлгийн тоостой хийморь
хүчит бөхийн уухайн түрлэг
найрын хоймор дууны дугараа
насны намба хайрын хишиг
харцаараа зэмлэсэн ухаарлын харгуй
хатуу хөтүүд нугараагүй нуруу
амин үрдээ аз жаргал
амьдрал хөглөсөн хайрын аялгуу
сүүдэрээ гээгээгүй уулсын оргил
сүжиггүй хорвоогийн нүнжигтэй сийлбэр
дүрсгүйхэн өссөн хэдэн үрсдээ
дүрээ мөнхлөх хайрын тэнгэр
дундрашгүй далай хайранд нь
дуулим хорвоо дуутай хууртай
хатуу ч гэсэн үнэн сургаалд нь
хүний хорвоог ухаарах жамтай.